Back
Монгол орны үзэсгэлэнт газрууд
Урин дулаан цаг ирж буйтай холбоотой та аялахаар төлөвлөж байгаа ч хаашаа аялахаа хараахан шийдээгүй байна уу? бид энэ нийтлэлээрээ Монгол орны байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрууд болон ойролцоо байрлах амралтын газар, жуулчны баазын мэдээллийг хүргэж байна.
Өвөрхангай, Архангай аймгийн үзэсгэлэнт газрууд
Юу үзэх вэ?
Элсэн тасархай, Орхоны хүрхрээ, Хөшөө Цайдам, Өгий нуур, Цогтын хар балгас, Хөгнө Хаан уул, Өвгөн хийд, Эрдэнэ Зуу Хийд, Хар Хорин болон Орхоны хөндий, Төвхөн хийд зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх боломжтой.
Юу хийх вэ?
Байгалийн үзэсгэлэнт болон түүх дурсгалын газруудаар амарч, ЮНЕСКО- гийн Дэлхийн өвийн жагсаалтад орсон,Орхоны хөндийгөөр аялах, Монголын анхны эзэнт гүрний төв Хархорин хотын туурин дээр баригдсан Эрдэнэ Зуу хийд үзэх, Өгий нууранд сэлж, завиар зугаалан,загас барих зэрэг зүйлсийг хийх боломжтой.
Хаана буудаллах вэ?
- Элсэн тасархай- Хоёр Загал жуулчны бааз | Hoyor Zagal Camp Улаанбаатар хотоос 280 км Булган аймгийн Рашаант сумаас 15 км зайд байрлана.
- Өгий нуур- Өгий Нуур Жуулчны Бааз | Ugii Nuur Tourist Camp Улаанбаатар хотоос 320 км Архангай аймаг Өгий нуурын хойд эрэг дээр байрлана.
- Эрдэнэ зуу хийд- Торгоны Замын Нууц Жуулчны Бааз | Secret of the Silk Road Tourist Camp Улаанбаатар хотоос 360 км зайд Өвөрхангай аймгийн Хархорин сум.
- Хоргын тогоо- Их Хорго Жуулчны Бааз | Great Khorgo Tourist camp Архангай аймгийн Тариат сумын Хорго Тэрхийн байгалийн цогцолборт газар, нуурынхаа зүүн хойд эрэгт байрладаг. Хоргын тогооноосоо 4км зайтай
- Цэнхэрийн халуун рашаан- Шивээт Манхан Ресорт | Shiveet Mankhan Hot Spring Resort Архангай аймаг, Цэнхэр сум, Цэнхэрийн халуун рашаан
- Тайхар чулуу- Тунгалаг Тамир | Tungalag Tamir Архангай аймаг, Их тамир сум, тайхар чулуу,
Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудын үзэсгэлэнт газрууд
Юу үзэх вэ?
Хамарын хийд буюу Энергийн төв, Ганга нуур, Алтан овоо, Дуут нуур Шилийн богд, Талын агуу, Хөргийн хөндий, Хар зүрхний хөх нуур, Балданбэрээвэн хийд, Хөргийн хөндий гэх мэт байгалийн дурсгалт газрууд бий.
Юу хийх вэ?
Говийн догшин ноён хутагт Д.Равжаагийн музейг сонирхох, өглөө эртлэн босч мандах нарыг харна. Хамарын хийдийн орчин дахь “Дэлхийн энергийн төв” гэгддэг Шамбалын орноор зочилж, бие сэтгэлийхээ эрчим хүчийг дүүргэж авна. Мөн Баянзүрх хайхан буюу ‘хүсэл’-ийн Хар ууланд очин нэгэн сайхан өдрийг өнгөрөөж болно. Сүхбаатарт Ганга нууранд чуулдаг хунгийн чуулган үзэх,Молцог элсэнд үлгэрийн юм шиг орчинд говийн шөнийг өнгөрөөх, удамт сайн Дарьганга дархчуудтай биечлэн танилцах боломжтой. Мөн Чингисийн алтан ургийн хүн чулуудын чуулбар болсон Хөрөгийн хөндийг үзэх,бусад байгалийн цогцолборт газруудаар аялна.
Хаана буудаллах вэ?
- Балданбээрвэн хийд-Баянгол Амралтын Газар | Bayangol Vacation Camp Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хэнтий нурууны баруун төгсгөл, Баянголын аманд хотоос 75км-н зайд байрладаг.
- Сүхбаатар аймаг-Наадаан Ресорт | Naadaan Resort Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 9-р баг Наадаан Ресорт
- Чингисийн Гурван Нуур Жуулчны Бааз | Chinggis Three Lake Tourist Camp Улаанбаатар хотоос 540 км Хэнтий аймгийн төв Чингис хаан хотоос 260 км-т байрлах Дадал сумын төвөөс 2 км- т байрлана
- Эрдэнэмандал хийд- Дарьганга жуулчны бааз Баруун-урт сум
Дундговь Өмнөговь аймгуудын үзэсгэлэнт газрууд
Юу үзэх вэ?
Бага газрын чулуу, Цагаан суварга, Баянзаг, Шивиртийн ам, Молцог элс, Онгийн хийд зэрэг үзэсгэлэнт газрууд бий.
Юу хийх вэ?
Байгалийн дархан цаазат газраар аялаж, ховор амьтадыг харах, үлэг гүрвэлийн өлгий нутаг болох палеонтлогийн ховор олдворууд олдсон Баянзаг, Цагаан суварга гэх мэт дэлхий дахинд алдаршсан газрууд элсэн манханаар тэмээтэй зорчих зэрэг сонирхолтой аялал хийх боломжтой.
Хаана буудаллах вэ?
- Бага газрын чулуу Эрдэнэ Ухаа Жуулчны Бааз | Erdene Ukhaa Tourist Camp Дундговь аймгийн Бага газрын чулуунаас баруун хойш 14км-т, Адаацаг сумаас зүүн урагш 16км-т Шинэ-ус гэдэг газар байрладаг
- Элсэн тасархай -Хоёр Загал жуулчны бааз | Hoyor Zagal Camp Улаанбаатараас 280 км Булган аймаг
- Ёлын-Аманд- Говийн Өргөө Жуулчны Бааз | Gobi Urguu Camp Өмнөговь аймаг, Даланзадгадаас 35км зайд байршилтай. УБ хотоос дан засмалаар явж очдог. Елын амны нэвтрэх цэгээс 500м зайд оршино
- Говь Гурван Сайхан-Говь Мираж Лодж | Gobi Mirage Lodge Өмнөговь аймаг, Ханхонгор сум, Говь Гурван Сайхан уулын зүүн талд байрладаг
- Говь Гурван Сайхан үндэсний парк- Ханбогд Жуулчны Бааз | Khanbogd Tourist Camp Говь Гурван Сайхан Үндэсний Парк, ӨмнөГовь Аймаг
Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгуудын байгалийн үзэсгэлэнт газрууд
Юу үзэх вэ?
Амарбаясгалант хийд, Уран тогоо, Хөвсгөл нуур, Жаргалантын халуун рашаан,Тэрхийн цагаан нуур, Эрдэнэ Зуу хийд, Элсэн тасархай, Тэрхийн цагаан нуур зэрэг түүхийн дурсгалт газрууд бий.
Юу хийх вэ?
Байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, түүхийн дурсгалт сүм, музейнүүд үзнэ. Сөнөсөн галт уулын тогоо буюу Уран тогоонд очиж, Хөвсгөл нуурын эрэгт амарч, хөгжмийн фестивальд оролцонгоо цаатан ястны хот айлаар зочлох ба нуурын мандлаар завиар зугаалж морь унах болон загас барих гэх мэт олон зүйлс хийнэ.
Хаана буудаллах вэ?
- Элсэн тасархай- Хоёр Загал жуулчны бааз | Hoyor Zagal Camp Улаанбаатараас 280 км Булган аймаг
- Тэрхийн цагаан нуур- Майхан Толгой Жуулчны Бааз | Maikhan Tolgoi Tourist Camp Улаанбаатараас 680 км Архангай аймаг, Тариат сум, Тэрхийн цагаан нуур
- Жаргалантын халуун рашаан Жаргал Жигүүр Жуулчны Бааз | Jargal Jiguur Tourist Camp Хөвсгөл аймгийн жаргалант сум, Хорго-Тэрхийн нуураас Хөвсгөл орох замд
- Хатгал /Хөвсгөл нуур Ашихай Жуулчны Бааз | Ashihai Tourist Camp Хөвсгөл нуурын баруун эрэг, Доод модот булан (гурван талаараа далайгаар хүрээлэгдсэн хошуу) Улаанбаатар хотоос 785км, Мөрөнгөөс 110км, Хатгал тосгоноос 6км, нуурын баруун эрэгт оршино.
- Хатгал /Хөвсгөл нуур Тойлогт Жуулчны Бааз | Double Lake By Toilogt Улаанбаатараас 860 км Хөвсгөл аймаг
- Амарбаясгалант хийд Амарбаясгалант Өргөө Жуулчны Бааз | Amarbayasgalant Urguu Tourist Camp Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт байрладаг. Улаанбаатар хотоос 365км, Амарбаясгалагт хийдээс 8км зайд оршино.
- Цэнхэрийн халуун рашаан Шивээт Манхан Ресорт | Shiveet Mankhan Hot Spring Resort Архангай аймаг, Цэнхэр сум
- Тайхар чулуу Эх байгаль Жуулчны Бааз | Ekh Baigal Tourist Camp Улаанбаатар хотоос 520 км, Их тамир сум. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол манай https://ihotel.mn/ болон 7727-9090 дугаарт холбогдоорой.
Сэтгэгдэл