Зочид буудлын өрөө дүүргэлтээ хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Зочид буудлынхаа өрөө дүүргэлтийн хувийг тооцох нь танд танай буудлын талаар маш их мэдээлэл, шинэ санааг өгч байдаг. Жилийн аль улирал, аль сард, долоо хоногийн ямар гарагуудад танай зочид буудал дүүргэлт ихтэй, ямар үед дүүргэлт багатай байгааг тооцож гаргаснаар жилийн хэдийд илүү анхаарч ажиллах хэрэгтэйг тодорхой болгож өгөх юм. Энэ удаагийн нийтлэлээр өрөө дүүргэлтийг хэрхэн тооцох, өрөө дүүргэлтэд голчлон ямар хүчин зүйлс нөлөөлдөг талаар өгүүлнэ.